Гол мөрөн Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус юм. Мөрнөөс бага, горхиос их урсгал усыг гол гэдэг. Онц цөөн тохиолдолд ямар нэгэн мөрөн болон горхийг гол гэх нь байдаг. Гол мөрөн нь усан солилцооны (эргэлтийн) салшгүй нэг хэсэг болно. Голын ус нь хур тунадас, газрын доорхи ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг. Мөрөн Монгол хэлэнд олон цутгал голтой, арвин урсац бүхий өргөн сав газарт голыг мөрөн гэж нэрлэдэг. Монгол улсад гагц 924 километр урт Сэлэнгийг мөрөн гэж үздэг. Дэлхийн томоохон мөрөн
|