Сайнуу

. 2014-05-08 -

Завхан гол

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Завхан гол
Эх Шар усны гол, Буянт гол
Адаг Айраг нуур 48°51′22″N 93°20′40″EСолбицол: 48°51′22″N 93°20′40″E
Усаа цуглуулдаг орнууд Flag of Mongolia.svg Монгол
Урт 808 км
Эхийн өндөр 2129 м
Адгийн өндөр 1030 м
Ус цуглуулах талбай 71,210 км²[nb 1]
Голын систем Орхон-Сэлэнгэ-Енисэй
Баруун цутгалууд Шурагийн гол

Завхан гол нь Говь-Алтай, Завхан аймгуудын заагт орших Монголын томоохон голуудын нэг.

Тус гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах гол горхиор усжина. Хангайн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр голын хоёр бэлчирийг Завхан голын эх гэж үздэг. Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн морены хурдас нь тогтсон хэдэн арван нуур байх (хамгийн том нь Хөх нуур) ба өөр хоорондоо гол горхиор холбогдсон эдгээр нуурууд нь илүүдэл усаа Завхан голд цутгана.

Завхан гол нь Хангайн нуруунаас мултармагц өмнө зүгийг орхиж баруун хойш Их нууруудын хотгорыг чиглэн урсана. Тайшир сум хүртэл эхний хэсэгт голдрилын өргөн 30-60 м, усны гүн 0.6-25 м, урсгалын хурд 1-1.5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар голдрил нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн голдрилыг ялгахад бэрх. Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал Шурагийн гол нийлнэ. Богд голын цутгалаас доош голдрил 100-350 м хүртэл өргөсөн задгайрч, усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0.7-1,2 м/сек болно.[1]

2008 онд Тайшир сумын цахилгаан станцыг барьснаас хойш Завхан голын урсац боогдож, 2011 он гэхэд 300 км орчим урсац газар гурван жил огт усгүй болж тасарсан байжээ. Үүнээс болоод түүний дагуу нутаг нь эзгүйрч, цөлжилт явагдаж байгаа.[
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 11 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Энэ блогт монголын гол мөрний тухай нийтлэх болно

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax